Саналын нууцлалаа хадгалахад зориулсан ХАВТАС ашиглахаа мартав
Сонгогч танд 2 ширхэг саналын хуудас өгнө. Нэг нь нам эвслийн нэртэй нөгөө хуудас нь нэр дэвшигчидийн нэртэй байна.
1. Нам, эвслийн нэртэй саналын хуудаст та зөвхөн дурын нэг нам ЭСВЭЛ эвслийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ.
2. Харин нэр дэвшигчидийн нэртэй саналын хуудсан дээр танай тойргийн мандатын тоотой тэнцүү дурын нэр дэвшигчидийг сонгож өмнөх зууван дугуйг дүүргэж будан саналаа өгнө.
Мандатын тооноос илүү эсвэл дутуу дүүргэн будвал саналын хуудас хүчингүй болохыг анхаарна уу.
3. Сул хараатай хүмүүст зориулж санал өгөх байр бүрт томруулдаг шил байршуулсан байна.
4. Мөн санал өгөх байр бүрт брайль хавтас байршуулжээ.
5. Саналын нууцлалаа хадгалахад зориулсан ХАВТАС ч бас бий.
Сонгогч таныг саналын нууцлалаа хадгалахын тулд хавтас ашиглахыг Сонгуулийн ерөнхий хорооноос санууллаа.