2 ширхэг саналын хуудсыг бөглөх ЗААВАРЧИЛГАА

2024 оны 6 сарын 27

Arslan.mn
Эрхэм уншигч, сонгогч Та саналаа өгөхдөө хэрхэн өгөх зааварчилгааг хүлээн авна уу. Анхааралтай уншаарай. Таны сонголт мэргэн байг.
Энэ удаагийн сонгуулиар сонгогчид холимог тогтолцоогоор 126 гишүүнийг сонгоно. ТОЙРГООС нийт 78 нэр дэвшигчийг сонгох бол Намын ЖАГСААЛТААР 48 гишүүн нэмж сонгогдно.

Үндсэндээ нийт сонгогчийн нам ЭСВЭЛ эвсэлд өгсөн саналын хувиар тухайн нам эвслээс хэдэн хүн жагсаалтаас УИХ-д суух нь тодорхой болох юм.


Ингэхдээ хоёр тусдаа саналын хуудсыг БӨГЛӨХ юм шүү.

НЭГДҮГЭЭРТ. Нэр дэвшигчидийг сонгох хэсэг


Эхний саналын хуудас дээр танай тойрогт нам, эвслээс нэр дэвшигчид болон бие даан нэр дэвшигчидийн нэрс байрлана. Та эдгээр нэрсээс ӨӨРИЙН ТОЙРОГТ НОГДОХ МАНДАТЫН ТООТОЙ ТЭНЦҮҮ ТООНЫ өөрийн сонгосон НЭР ДЭВШИГЧИДИЙГ СОНГОЖ ӨМНӨХ ДУГУЙГ ДҮҮРГЭЖ БУДАХ  юм. Жишээлбэл, Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн мандатын тоо нь 6 тул дурын 6 хүнийг л сонгоно. Илүү эсвэл дутуу санал тэмдэглэвэл тухайн саналын хуудас хүчингүй болохыг анхаарна уу.


ХОЁРДУГААРТ. Нам, эвслийг сонгох хэсэг


Харин хоёр дах саналын хуудас дээр улсын хэмжээнд 2024 оны УИХ-ын сонгуульд оролцож буй нам, эвслийн нэрс байрлана. Сонгогч  Та ЗӨВХӨН НЭГ нам ЭСВЭЛ эвслийг дэмжиж саналаа өгөх бөгөөд илүү тэмдэглэвэл саналын хуудас МӨН л хүчингүй болно. 


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657735
0 эможи

keyboard_arrow_up