СОНГУУЛЬ-2024 : 34 улсын 8755 сонгогч санал өгөхөөр бүртгүүлжээ
2024 оны 6 сарын 13
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 13-ны байдлаар 34 улсад байгаа 8755 сонгогч санал өгөхөөр бүртгүүлсэн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Гадаад улсад санал өгөхөө илэрхийлж бүртгүүлэхдээ зургаадугаар сарын 15-ны өдрийн дотор хүсэлтээ илгээсэн байх ёстой. Энэ дагуу санал өгөх хүсэлтээ бүртгүүлэхэд хоёр хоног үлдлээ.
Иймд гадаад улсад байгаа сонгогчдыг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцож санал өгөх хүсэлтээ бүртгүүлэхийг СЕХ-оос сануулав.
Цахимаар бүртгүүлэхдээ энд дарж бүртгүүлэх боломжтой.
Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Гадаад улсад байгаа сонгогчид хэрхэн саналаа өгөх талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
657501
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс