Нэр дэвшигч Н.Хүрэлбаатар эмч анхны уулзалтаа Толгойт бүсийн иргэдтэй хийв

2024 оны 6 сарын 11

Arslan.mn

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны нээлт 83-р сургуулийн хөл бөмбөгийн талбайд боллоо.

Arslan.mn

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Монгол ардын намын хорооны дарга Х.Нямбаатар оролцов. Энэ үеэр тэрбээр Монгол Ардын нам хөгжлийг түүчээлэгч таван өнгийг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлж байгаа болохыг онцолж сонгуулийн ажилд нь амжилт хүслээ.

Төрийн удирдлага, соёл урлаг, хууль эрх зүй, эрүүл мэнд, банк, санхүү, эдийн засгийн салбарын мэргэшсэн боловсон хүчнийг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлж буй явдалд гишүүд сонгогчид талархаж байгаагаа илэрхийлж Сонгинохайрханы Хөгжлийн тавыг багаар нь дэмжихийг уриаллаа.

Arslan.mn

Энэ үеэр эмч Н.Хүрэлбаатар " УИХ-д нэр дэвшинэ гэдэг хариуцлагын асуудал гэж би хувьдаа үзэж байна. Улс эх орны хөгжил нэн ялангуяа хүний хөгжлийн асуудалд онцгойлон анхаарч ажиллах ёстой юм. Хүний хөгжил эрүүл, чийрэг биетэй саруул ухаантай иргэдээр хэмжигднэ нэн тэргүүнд. Дээр нь мэргэжил олгох мэргэжил эзэмших асуудалд онцгойлон анхаарах хэрэгтэй.

Ер нь бол Монгол улсыг монгол хүн л хөгжүүлнэ. Миний бие Монгол улсын хөгжлийн төлөө ажиллана гэдэгтээ илтгэлтэй байна.

Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт "Хүний хөгжөл"-ийг нэгдүгээрт тавьсан. Эрүүл мэнд, боловсролын тал дээр онцгойлон анхаарч хүнээ хөгжүүлснээр Монгол улс хөгжнө гэсэн цаад агуулга явж байгаа юм.

"Хүнээ хөгжүүлнэ" гэхээр эрүүл мэнд боловсролыг нэгдүгээрт тавихаас гадна орчныг нь бүрдүүлж ээлтэй орчинд амьдрах боломжоор хангаж өгөх учиртай. Агаар ус хөрсний бохирдлын асуудлыг шийдэх цаашлаад хүний амьдралын чанарыг дээшлүүлэх асуудал дээр онцгойлон анхаарч байгаа.

МАН-ын мөрийн хөтөлбөрт тухайлан нийтийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр цогцолбор арга хэмжээ авч өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж үр дүнд нь ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах тал дээр онцгойлон анхаарахаар тусгасан. Дээр нь нэмээд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх тал дээр онцгойлон анхаарна." гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657444
0 эможи

хотын даргад
2024-06-12 07:13
МАН ын нэр дэвшигч нараа ОРБИТ-НАЙРАМДАЛ чиглэлийн замд анхаарлаа хандуулаач. ЯАГААД энэ чиглэлийн зам ингэж айхтар эвдэрсэн байхад засахгүй байгаа юм вэ? ЭВДРЭЛ гайгүй замаа л засаад байх юм
Зочин
2024-06-11 12:41
Оюулзганы МАНгар ху жаа намаас дэвшүүлсэн бас нэг хулгайч. Тээр жил тэрбум гаран төгрөгтэй дүйцэхүйц юаниаа алдаж бсан даа гэрт бсан сэйфнээсээ
keyboard_arrow_up