Батлан хамгаалахын Дэд сайд Б.Баярмагнай гэж хэн бэ
Хариуцсан салбар нь нийгмийг хэдэнтээ цочроож залуусын зүрх зоригийг авчихаад байхад цэрэг армид дорвитой хийсэн өөрчлөлт шинэчлэлт одоогоор алга. Хоёр сайд нь дөрөө харшуулан айсуй сонгууульд нэр дэвшиж буй.
2024 оны УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрогт Булган, Хөвсгөл, Орхон аймагт МАН-аас нэр дэвшихээр болсон. Хариуцсан салбар нь нийгмийг хэдэнтээ цочроож залуусын зүрх зоригийг авчихаад байхад цэрэг армид дорвитой хийсэн өөрчлөлт шинэчлэлт одоогоор алга. Хоёр сайд нь дөрөө харшуулан айсуй сонгуульд нэр дэвшиж буй.
Б.Баярмагнай дэд сайдын хувьд Монголын ардчилсан социалист оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажлын гараагаа эхлүүлсэн. Эх орон FM 102.1 радиогийн гүйцэтгэх захирал. Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч. Сүхбаатар дүүргийн Засаг дарга. НИТХ-ын төлөөлөгч. Ерөнхий сайдын зөвлөх. МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад БХЯ-ны Дэд сайдын албыг хашиж байгаа тэрбээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын сунгаанд 2017 онд нэрээ дэвшүүлж явсан.
МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1978 онд төрсөн морь жилтэй.
Б.Баярмагнайгийн хадам ах Б.Баттүшиг 2019 оны тавдугаар сарын 3-нд Турк улс дахь Монголын Станбулын дэд консулаар томилогдоод удаагүй байхдаа хар тамхины хэрэгт холбогдож байсан талаар хэвлэлээр мэдээллэж байсан.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга байхдаа зургаан тэрбум төгрөгийн асуудалд нэр холбогдож байв.
Тодруулбал 2011 оны наймдугаар сард Сэлбэ голыг сэргээх төслийг Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо санаачлан нийслэлийн удирдлагуудад танилцуулж гардан хийх үүрэг хүлээж байсан.
Тухайн үедээ буюу 2012 онд Сэлбэ гол орчмыг “Сөүл хотын дундуур урсдаг Чонгэчон гол шиг болгоно” хэмээн ард иргэдийн тархийг угааж, их тойруугийн гүүрээс “Голден Вилл” хотхоны гүүр хүртэлх 350 метр, “Голден Вилл” хотхоны гүүрээс Арслантай гүүр хүртэлх 1,3 километр газрыг хоёр үе шаттайгаар тохижуулна хэмээн зургаан тэрбум төгрөгийн төсөв батлуулсан байдаг.
Сүр дуулиантай эхлүүлсэн энэ ажлаа хийх нь битгий хэл сураг ажиг тасарсан хэмээн хэл ам таталдаг.