УИХ-д нэр дэвшигчдийн лавлагааг өнөөдөр олгоно

2024 оны 5 сарын 24

Arslan.mn

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвших иргэдийн лавлагааг өнөөдөр 09.00-18.00 цагийн хооронд олгоно.

Сонгууль нэр дэвшигчдийн бүртгэл тавдугаар сарын 25-нд хаахтай холбоотойгоор нэр дэвшигчдийн лавлагааг өнөөдөр, бүх нийтээр амрах амралтын өдрөөр ажиллан олгохоор бүх шатны шүүхийн 37 Тамгын газар, Арбитр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хамтран ажиллаж байна.

Лавлагаа өгөх ажил эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч нэр дэвшигчид материалаа тулган ирүүлж байгаагаас их хэмжээний материал хуримтлагдан хүндрэл учирч байна. УДШ-ийн Тамгын газар нь аймаг, нийслэл, дүүрэг, сум дундын бүх шүүхүүдээс шүүлт хийлгэн дээрх байгууллагуудаас лавлагаа авч нэгтгэн гаргаж өгдөг болохыг анхаарна уу.

Жич: Бүрдүүлэх материалыг дараах линкээр: https://supremecourt.mn/mn/home?page=pages&id=21&pr=21…

Лавлагаагаа е-майлээр авч болох ба хүсэлт дээрээ тодорхой бичнэ.

Холбоо барих утас:51-261544, 51-261815

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657127
1 эможи

keyboard_arrow_up