Баянзүрхэд нэр дэвших Э.Бат-Амгалангийн орлого гишүүн болсноор 169 саяас 1 тэрбум 453 сая болж НЭМЭГДЖЭЭ

2024 оны 5 сарын 15

Arslan.mn

УИХ-ын 2024 оны сонгууль хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Ирэх даваа гарагт буюу энэ сарын 20-нд МАН-ын Бага хурал, Ардчилсан Намын Үндэсний бодлогын хороо тус тус хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулахаар болоод буй.

Урьдчилсан байдлаар, УИХ-ын гишүүн  Энхтайваны БАТ-АМГАЛАН 2024 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгтээ нэр дэвшихээр болж буй.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан гэж хэн бэ?

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

Түүний хувьд Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийг төгссөн. Их сургуулиа 1998 онд МУИС-ийн ОУХДС, герман судлал, олон улсын дипломатч, 2004 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн.

2008 оноос эхлэн улс төрийн хүчинд идэвхтэй зүтгэж эхэлсэн. 2016 онд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон бөгөөд 2016-2020 оны хоооронд Баянзүрх дүүргийн Засаг даргаар хоёр ч удаа томилогдож, ажилласан. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдож, Баянзүрх дүүргийг төлөөлж буй.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өөрийнхөө өсч торнисон Баянзүрх дүүрэг, Сансарын хэд хэдэн баарны эзэн гэж хэвлэлүүдээр бичигддэг.

/ХОМ/ хөрөнгө орлогын мэдүүлэг

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн жилийн орлого 2021 онд 169 сая төгрөг байсан бол 2022 онд 1 тэрбум 453 сая болж өссөн байна.

Харин түүний гэр бүлийн орлого 12 сая. Тэрбээр 226 сая  төгрөгийн Toyota, Land Cruiser 200 маркын автомашин, 220 саяын үнэт эдлэлтэй.

Түүнчлэн 2 тэрбум 500 саяар үнэлэгдэх нэг орон сууц, нэг хашаа байшинтай.

Дотоодын банк санхүүгийн байгууллагад 362 саяын хадгаламжтай бол бусдаас 300 сая төгрөгийн авлагатай. 100 сая төгрөгийн өв залгамжлалын хөрөнгөтэй хэмээн ХОМ-тээ тусгажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
656972
2 эможи

сонгууль 2024
keyboard_arrow_up