МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн нам, сэтгүүлчдэд сургалт хийнэ

2024 оны 4 сарын 25

Arslan.mn

Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол зэрэг улсыг хариуцсан захирал Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзжээ. Тэд хуурамч мэдээ, мэдээлэл, хаягийг бүртгэж, устгах, тархалтыг бууруулах талаар санал солилцож, хамтран ажиллах төлөвлөгөөгөө ярилцсан байна.

Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороонд МЕТА компанийн төлөөлөгчид өнөөдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 09.00-13.00 цагт улс төрийн намын төлөөлөлд, 13.20-17.00 цагт сэтгүүлчидтэй уулзалт сургалт хийхээр болжээ.

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонгогчдод хүргэх болон сонгуулийн сурталчилгааны ил тод, нээлттэй, шударга байдлыг бүрдүүлэх, хуурамч мэдээ, мэдээлэл, хаягийг бүртгэж, тархалтыг бууруулах, устгах технологийн талаар улс төрийн нам, сэтгүүлчдэд сургалт хийнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656588
0 эможи

keyboard_arrow_up