УИХ-ын сонгуульд 77 хүн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө өгчээ
2024 оны 4 сарын 25
Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авчээ.
Мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд 2024 оны тавдугаар сарын 7-ны өдрийн дотор тухайн бие даан нэр дэвшигчид мэдэгдэж мөн сарын 8-аас 14-ний өдрүүдэд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулна.
Үндэсний аудитын газар тавдугаар сарын 24-ний өдөр бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ хэмээн мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
656585
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс