УИХ-ын сонгуульд оролцох намуудын мөрийн хөтөлбөрийг АУДИТ БУЦААЛАА
Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг өнгөрөгч гуравдугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Үндэсний аудитын газар хүлээн авч дууссан билээ.
Энэ удаагийн сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгүүд болон бусад хуульд нийцэхгүй байгаа учраас буцааж, мөрийн хөтөлбөөр өөрчлөх даалгавар өгчээ.
Намууд хөтөлбөрийнхөө алдаа зөрчлийг засаж, энэ сарын 17-ны дотор аудитад өгөх үүрэгтэй бөгөөд дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Үндэсний аудитын газар нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.
Мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн нам, эвслийн нэрс /ирсэн дарааллаар/
- Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
- Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/
- Зүй ёс нам
- Монгол Шинэчлэлт нам
- Эх орон нам
- Ард түмний хүч нам
- ХҮН нам
- Монголын либериал ардчилсан нам
- Иргэний хөдөлгөөний нам
- Эх орончдын нэгдсэн нам
- Үнэн ба зөв нам
- Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
- Социал демократ нам
- Ардчилсан нам
- Үндэсний эвсэл
- Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
- Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам эвсэл/
- Монгол Консерватив нам
- Дэлхийн монголчууд нам
- Ардчилал шинэчлэлийн нам
- Гэр хороолол хөгжлийн нам
- Бүгд найрамдах нам
- Их Эв нам
- Монголын хүний төлөө нам
- Монголын либериал нам
- Иргэний зориг ногоон нам
- Хөгжлийн хөтөлбөр нам
- Монгол Ардын нам
- Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/