УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээллээ шалгаарай
УИХ-ын сонгуулийн санал хураалт 2024 оны зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт явагдана.
Харин санал өгөх иргэдийн нэрийн жагсаалтыг УБЕГ-ын цахим хуудаст өнөөдрөөс эхлэн байршуулжээ. Ингэснээр иргэн өөрийн оршин суугаа хаяг дээрээ байгаа эсэхийг харах боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл бүртгэлийн мэдээллээ нягтлан шалгах нь.
Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан "Байнгын оршин суух хаяг дээр нь өөр хүн бүртгэлтэй эсэхийг иргэд сайн мэддэггүй, сонгуулийн үеэр мэддэг.
Тухайн иргэн байнгын оршин суугаа хаяг дээрх бусад иргэдийн мэдээлэлтэй танилцаад, энэ хүн байнгын оршин суугаа хаяг дээр байдаггүй талаар манай байгууллагад хандана" хэмээн мэдээлж байв.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дуустал нээлттэй байлгах хуультай байна.
Сонгууль болох гэж буйтай холбогдуулан Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсоох юм.
Манай улс сонгуулийн насны 2,230,101 сая иргэнтэй байна.