УИХ-ын 2024 оны сонгуулийг зохион байгуулах 32 тэрбум төгрөгийн төсөв нь ХҮРЭХГҮЙ болжээ

2024 оны 3 сарын 21

Arslan.mn

Төрийн байгуулалтын байнгын хороо Лхагва гарагийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэлтэй холбогдуулан сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны мэдээллийг сонсов.

Тэрээр  “Сонгогчдын нэрийн жагсаалт цаасан болон цахим хэлбэртэй нэгдсэн нэг сантай байх бөгөөд сонгогчийг сонгуулийн зөвхөн нэг хэсэгт бүртгэнэ.” гэж заасны дагуу нэгдсэн сангаас бүртгэлийг тулгах,  улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд дамжуулан ажиллахдаа 2200 ширхэг 4G сүлжээний төхөөрөмжийг хэрэглэнэ. Уг шийдлийг хэрэгжүүлэх зардалд 484 сая төгрөг шаардлагатай.

Хуулийн хэрэгжилтийг хангах, гадаад улсад байгаа иргэдийн сонгуульд оролцох, саналаа өгөх боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж буй Дипломат төлөөлөгчийн газрын программ хангамжийг иргэний улсын бүртгэлийн газрын цахим мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэлийн нэгдсэн санд бүрэн холбох шаардлага үүссэн. Монгол Улсаас хилийн чанадад 49 дипломат төлөөлөгчийн газар бий. Тэдгээрээс 9 нэгжийг иргэний бүртгэлийн нэгдсэн санд холбосон. Дипломат төлөөлөгчийн газруудад VPN сүлжээ тавих бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалт, хувийн мэдээллийн нууцлалыг хадгалж, хамгаалах үүднээс Тагнуулын ерөнхий газрын зөвшөөрлөөр уг ажлыг гүйцэтгэнэ. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, гадаад дахь сонгогчдын саналыг авах зорилгоор 38 нэгжид ажиллуулах техник, төхөөрөмжийг шинэчилсэн. VPN сүлжээг нэвтрүүлэхэд 470,301,330 төгрөгийн төсвийг шийдвэрлэн ажиллах шаардлагатай талаар Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороонд танилцуулсан" гэв.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нэмэлт мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, ээлжит сонгуулийг зохион байгуулахад шаардлагатай зардлын төсөв 38,9 тэрбум төгрөгийн төслийг хүргүүлсэн боловч 17,2 хувь нь хасагдаж батлагдсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад сонгуулийн тойргийг бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт нийцүүлэн томсгосонтой холбогдуулан саналын хуудасны хэмжээ өөрчлөгдсөн, хэвлүүлэх нэмэлт зардал шаардлагатай байгаа. Саналын хуудаст тэмдэглэх нэр дэвшигчдийн тоо нэмэгдсэн тул санал авах ажиллагааг хэвийн явуулах, сонгогчдод хүндрэл учруулахгүй байх зэргээс улбаалан санал авах байрыг нэмж бэлтгэх, санал авах бүхээгийг нэмж байршуулах, хүрэлцээтэй байлгах зардал нэмэгдсэн. Байнгын бус ажиллагаатай сонгуулийн хороодод нийт 25 951 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллах урьдчилсан тооцоо гарсан. Бүх шатны сонгуулийн байгууллагад ажилласан ажилтнуудад олгох урамшуулал, гадаад дахь сонгогчдоос санал авах ажиллагаатай холбогдуулан бүртгэл мэдээллийг нэгдсэн цахим санд холбох, сонгуулийн шинэ тогтолцоо, санал авах ажиллагааны зааварчилгаа мэдээллийг түгээх, цагдаагийн хяналт, хамгаалалт зэрэг үйл ажиллагаанд санхүүжилт шаардлагатай болсон тул шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.  

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, саналын хуудасны загварыг хэрхэн төлөвлөж зохиомжилсныг тодруулаад, Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулах боломжтой эсэх, санал тоолох төхөөрөмжид багтах эсэхийг асуув. Саналын хуудас нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд ямар ч тохиолдолд санал тоолох төхөөрөмжид багтана, загварыг та бүхэнд удахгүй танилцуулна гэсэн хариуг Сонгуулийн ерөнхий хорооны дарга өгөв.

Ийн хэлэлцсэний эцэст Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан шаардагдах зардлыг гаргуулах чиглэлийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газарт хүргүүлж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655528
1 эможи

Zochin
2024-03-21 12:49
Мөнгө нь хүрэхгүй болиоч ээ
keyboard_arrow_up