Сонгуульд нэр дэвшигчид ял шийтгэлгүй, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй байх ёстой

2024 оны 3 сарын 12

Arslan.mn

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуваарийг өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд баталсан. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан мэдээллээр хуваарийн дагуу сонгуулийн бэлтгэх ажлыг хангаж буй.

Эдгээрээс олны анхаарлыг хамгийн ихээр татаж буй сэдэв бол нэр дэвших намуудын мөрийн хөтөлбөр. Тэгвэл мөрийн хөтөлбөрөө нэр дэвших намууд ирэх гуравдугаар сарын 25-наас өмнө дүгнэлт гаргуулахаар аудитын дээд байгууллагад хүргүүлэх ёстой аж.

Харин сонгуульд нэр дэвшигчид ял шийтгэлгүй, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй байх ёстой.

Сонгуульд өрсөлдөх нам эвслүүд дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ ирүүлэх аж.

Улсын дээд шүүхэд 37 нам бүртгэлтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655301
0 эможи

Зочин
2024-03-13 08:45
Авилага, албан тушаалын хэрэгт нэр холбогдоогүй байх гэдгийг юу гэж ойлгох вэ. концесс, ЖДҮ, газар, нүүрс, тендер, авилга лиценз зэрэгт нэр холбогдсон хүмүүс орох уу. Цахим орчинд эдгээрт нэр холбогдсон хүмүүс бүгд байгаа.. Хэрвээ э нэр хамрагдвал өнөөгийн улс төрчидөөс тэнцэх хүн бараг байхгүй байна
keyboard_arrow_up