СЕХ: УИХ-ын ээлжит бус сонгуульд бэлтгэхийг УИХ-ын дарга үүрэгдсэн гэх мэдээлэл ор үндэслэлгүй
2023 оны 3 сарын 11
Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан мэдэгдлийг хүргэж байна.
Тодруулбал, "УИХ-ын ээлжит бус сонгуульд бэлтгэхийг УИХ-ын дарга үүрэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн” гэсэн нь ор үндэслэлгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдье"
Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй, ХАРААТ БУС, БИЕ ДААСАН байгууллага болно.
Хороо бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хуулиар хориглодог" хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









645335
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс