СЕХ: Энэ сарын 16-нд дахин зардал гаргахгүйгээр нэмэлт санал хураалт явуулна
Сонгуулийн ерөнхий хороон УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар товлолоо.
Энэ талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Нөхөн сонгуулийн санал бүрдээгүй, ирц хүрээгүй учраас өнөөдөр өглөө СЕХ хуралдлаа. Хурлаар энэ сарын 16-ны өдөр дахин нэмэлт санал хураалт явуулахаар боллоо. Сонгуулийн нийт төсөв 2.2 тэрбум төгрөг байсан бөгөөд үүнээс шууд зарцуулах зардал 1.8 тэрбум байсан. Тиймээс зардалдаа багтааж нөхөн сонгууль зохион байгуулна. Нэмэлт санал хураалтаар ирц хүрэх эсэх хамаагүй. Сонгуулийн үр дүн шууд гарна гэсэн үг” гэв.
СЕХ-ноос нөхөн сонгуулийн өчигдрийн саналд 100 хувь хяналтын гар тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүнтэй бүрэн нийцсэн байна.