УРЬДЧИЛСАН ДҮН: Э.Батшугар 21,167, Б.Найдалаа 4,634, Э.Бат-Үүл 4,352 санал аваад байна

УИХ-ын Хэнтий аймгийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа өндөрлөлөө.
Сонгуулийн ерөнхий хорооноос хоёр тойрогт явагдсан нөхөн сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулж байна.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Ирц хүрсэн ч хүрээгүй ч сонгуулийн дүнгээ танилцуулна. Хэнтий аймгийн 80 хэсгийн хорооноос 19 хэсгээс нь мэдээллээ ирүүлжээ.
Одоогоор МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат тэргүүлж байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт Н.Батшугар тэргүүлж эхэллээ.
28-р тойргийн 59 хэсгийн хорооны 3 хэсгийн хорооны мэдээлэл ирсэн байдлаар,
- Э.Батшугар 21,167
 - Б.Найдалаа 4,634
 - Э.Бат-Үүл 4,352
 - А.Отгонбаатар 2,831
 - Ш.Гантулга 2,672
 - Х.Бат-Ялалт 1,650
 - Ц.Гантулга 1,250
 - Л.Цог 175
 - Ш.Төмөрсүх 99
 - А.Батдорж 67 санал аваад байна.
 
18-р тойргийн 89 хэсгийн хорооны 19 хэсгийн хорооноос мэдээлэл ирсэн байдлаар,
- Ц.Идэрбат 3259
 - Ц.Гарамгайбаатар 867
 - М.Чингисхаан 163
 - А.Бархүү 51
 - Д.Чулуунбат 40
 - Д.Баатаржав 40 санал аваад байна.
 
Энэ удаагийн нөхөн сонгуульд хоёр тэрбум төгрөг зарцуулсан билээ.
										
								
								
								
								
							
								
								
								
