СЕХ: 12.00 цагийн байдлаар хоёр тойргийн сонгогчдын 10-13 гаруй хувь нь саналаа өгсөн байна
УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт болж буй нөхөн сонгуулийн ирц 12.00 цагийн байдлаар 10.1-13 хувьтай байгааг СЕХ-ноос мэдээлэв.
Тодруулбал, Хэнтий аймагт санал өгөх бүртгэлтэй 50 748 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 747 иргэнээс 5 575 буюу 10.1 хувь нь санал өгчээ. Харин Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд санал өгөх 113 398 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 9 036 сонгогч байгаагаас 14 857 буюу 13 хувь нь санал өгөөд байна.
Коронавирусний халдварын улмаас эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа, тусгаарлалтад орсон нийт 2861 иргэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргаснаас 84.73 хувь нь буюу 2424 сонгогч саналаа өгсөн байна.
Санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос 17.00, 21.00 цагт ирцийн мэдээг олон нийтэд мэдээлэх юм.