НӨХӨН СОНГУУЛЬ: Цагдаагийн байгууллагад сонгуулийн хууль зөрчсөн тухай 46 дуудлага мэдээлэл иржээ
2021 оны 10 сарын 10
УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт болж буй нөхөн сонгуулийн сурталчилгааны хугацаанд буюу өнгөрсөн 21 хоногт цагдаагийн байгууллагад сонгуулийн хууль зөрчсөн тухай дуудлага мэдээлэл 46 ирсэн байна.
Тодруулбал, сурталчилгааны самбар устгасан, алга болсон, гэмтээсэн гэсэн дуудлага олон ирсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас дээрх мэдээллийг шалгаж байгааг СЕХ-ноос өнөөдөр мэдээлэв.
Харин өнөөдөр болж буй санал хураалттай холбоотой гомдол мэдээлэл ирээгүй байгааг тус хорооны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ онцолсон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
631665
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс