УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаа эхэллээ
УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар парламентаас товлосон. Уг сонгуульд МАН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, "Зөв хүн-Электорат" эвсэл, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа аваад буй.
Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид нь нэр дэвшүүлэх ажиллагааг УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэ сарын 26-наас буюу өнөөдрөөс эхлүүлж байна. Нам, эвслүүд нэр дэвшигчдээ есдүгээр сарын 1-ний дотор тодруулах юм.