Санал хураалт ДУУСЛАА
2021 оны 6 сарын 09
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураах үйл ажиллагаа 22:00 цагт дууслаа.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт явагдлаа.
Нийт 2,087 хэсгийн хороо 22:00 цагт санал хураалтыг дуусгалаа. Одоо сонгуулийн дүн дамжуулж, сонгогчдын саналыг тоолох ажил үлдлээ.
Улсын хэмжээнд 21:30 цагийн байдлаар 2,087 хэсгийн хороонд бүртгэлтэй 2,041,866 сонгогчоос 1,075,938 иргэн саналаа өгсөн бөгөөд ирц 52.69 хувьтай байв.
Энэ удаагийн сонгуулийн ирц тодорхой шалтгаануудын улмаас сул байлаа” гэв.
Сонгуулийн санал хураалтын ирц ба үр дүнгийн талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627698
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс