СОНГУУЛЬ: 19:00 цагийн байдлаар сонгогчдын ирц улсын хэмжээнд 47 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.
20:00 цагийн байдлаар орон даяар сонгуулийн ирц дунджаар 47 хувь байгаа ба 21 аймагт ирцийн босгод хүрээгүй буюу саналаа өгсөн сонгогчийн тоо 50 хувийн ирцийг хангаагүй байна.
2087 хэсгээс 14 хэсгийн мэдээлэл орж ирээгүй байна. Зарим аймгийн дүн дамжихгүй байгаа шалтгаан нь дэд бүтэцтэй холбоотой.
Явуулын хайрцгаар санал авахгүй байх тохиолдол байхгүй. Харин зарим иргэдийн хувьд өгсөн хаяган дээрээ байхгүй байх, нас барсан гэх мэт тохиолдлууд бүртгэгдэж байна. Явуулын хайрцгаар санал аьах хүсэлтийг заасан хугацаандзаа өгөөгүйгээс болж сонгуульд оролцож чадахгүй байх тохиолдол байна. Санал хураалтын хайрцагтай холбоотой санал гомдол гараагүй. Сонгуулийн санал хураалт дууссаны дараа бүх хэсэг дээр гараар хяналтын тооллого хийнэ.