СОНГУУЛЬ: 19:00 цагийн байдлаар сонгогчдын ирц улсын хэмжээнд 40%-тай байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад нийслэлд 1,009,755, орон нутагт 1,141,574 иргэн саналаа өгөхөөр бүртгэгдсэн.
19:00 цагийн байдлаар орон даяар сонгуулийн ирц дунджаар 40 хувь байгаа ба 21 аймагт ирцийн босгод хүрээгүй буюу саналаа өгсөн сонгогчийн тоо 50 хувийн ирцийг хангаагүй байна.
Одоогоор Хэнтий, Говь-Алтай аймаг саналаа өгсөн сонгогчийн ирцээрээ тэргүүлж байгаа буюу 42.9 хувьтай байгаа бол хамгийн бага ирцтэй нь Сэлэнгэ аймаг байгаа юм.
Харин Улаанбаатар хотын хувьд Сонгинохайрхан, Налайх дүүргийн ирц хамгийн муу буюу 38-53% байгаа бол Баганхангай дүүргийн ирц 53% давлаа.
Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
СЕХ-ноос ирцийн мэдээг 20.00, 22.00 цагт мэдээлэх юм. Ирцийн нэгтгэсэн мэдээллийг эндээс үзнэ үү.