СОНГУУЛЬ: 17:00 цагийн байдлаар сонгогчдын ирц улсын хэмжээнд 37.6%-тай байна

2021 оны 6 сарын 09

Arslan.mn

17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд 37.6 хувьтай байна.

Улаанбаатар хотын хувьд Сонгинохайрхан, Налайх дүүргийн ирц хамгийн муу буюу 35.9-36 хувь байгаа бол Баганхангай дүүргийн ирц 50 хувь давлаа. 

Аймгуудаас Хэнтий, Говь-Алтай аймгийн сонгогчдын ирц хамгийн өндөр буюу 41%-тай байгаа бол Сэлэнгэ аймагт ирц 27.3%-тай байна. 

Хамгийн их ирцтэй аймгууд:

  • Сүхбаатар 41.76%
  • Хэнтий 41.48%
  • Говь-Алтай 41.22%
  • Улаанбаатар 40.71%
  • Дорноговь 39.13% -ийн ирцтэй тэргүүлж байна.

Хамгийн бага ирцтэй аймгууд :

  • Сэлэнгэ 27.33%
  • Баян-Өлгий 30.9%
  • Архангай 31.6%
  • Булган 32.33%
  • Дорнод 32.48%-ийн ирцтэй байна.

СЕХ-ноос ирцийн мэдээг 17.00, 20.00, 22.00 цагт мэдээлэх юм. Ирцийн нэгтгэсэн мэдээллийг эндээс үзнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
627682
3 эможи

keyboard_arrow_up