СОНГУУЛЬ: 15:00 цагийн байдлаар сонгогчдын ирц Баян-Өлгийд хамгийн БАГА, Орхон аймагт хамгийн ӨНДӨР байна
2021 оны 6 сарын 09
15:00 цагийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц улсын хэмжээнд 32.7%-д хүрчээ. Ирцийн дүнгээс харвал 20-24 насныхан идэвх муутай хэвээр буюу 19.6%-тай байна. Энэ насны 216,569 сонгогч саналаа өгөхөөс 42,438 нь сонгуульдаа оролцжээ.
Харин анх удаа буюу 18 нас хүрч, сонгуульд оролцож буй залуусын ирц 27.2% байна. 18-19 насны 83,108 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Үүнээс 22,592 нь саналаа өгчээ.
Мөн ирц хамгийн өндөр болон хамгийн бага аймгуудын мэдээллийг хүргэж байна.
Хамгийн өндөр ирцтэй 5 аймаг
- Орхон 30.34%
- Дархан-Уул 28.17 %
- Дорноговь 26.12%
- Говь-Алтай 25.61%
- Сүхбаатар 24.62%
Хамгийн бага ирцтэй 5 аймаг
- Ховд 18.64 %
- Булган 17.15 %
- Сэлэнгэ 16.81 %
- Архангай 15.63 %
- Баян-Өлгий 14.58 % нь саналаа өгөөд байна.
СЕХ-ноос ирцийн мэдээг 17.00, 20.00, 22.00 цагт мэдээлэх юм. Ирцийн нэгтгэсэн мэдээллийг эндээс үзнэ үү.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627678
0 эможи
Зочин
2021-06-09 17:37
Хоёр талд нь 2 тахир татуу хүн зэрэг сарвалзаад үнэхээр дотор муухай болж харагдав дахин мэдээ сонсох хүсэл алга болов
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс