15.00 цаг: Улсын хэмжээнд сонгогчдын 30.8 хувь нь саналаа өгөөд байна

2021 оны 6 сарын 09

Arslan.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг 12.00, 16.00, 20.00 цагаас албан ёсоор мэдээлэхээ мэдэгдсэн билээ. 

Сонгуулийн ерөнхий хороо өөрийн цахим хуудаснаа сонгуулийн явцын мэдээллийг цаг тутам шинэчилж буй юм. 15.00 цагийн мэдээгээр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2.041.236 иргэнээс 15.00 цагийн байдлаар 30.8 хувь нь саналаа өгөөд байна. 

Хамгийн өндөр ирцтэй 5 аймаг

  • Орхон 30.34%
  • Дархан-Уул 28.17 %
  • Дорноговь 26.12%
  • Говь-Алтай 25.61%
  • Сүхбаатар 24.62%

Хамгийн бага ирцтэй 5 аймаг

  • Ховд 18.64 %
  • Булган 17.15 %
  • Сэлэнгэ 16.81 %
  • Архангай 15.63 %
  • Баян-Өлгий 14.58 % нь саналаа өгөөд байна. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627674
0 эможи

keyboard_arrow_up