ФОТО: Иргэдийн зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалтад АМ САЙТАЙ байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр /2021.06.09/ болж байна.
Сонгуулийн ерөнхий хорооноос бүх аймгуудтай холбогдож, мэдээлэл авсан. Одоогоор цаг агаар тогтуун, санал хураалт хэвийн үргэлжилж байна.
Энэ удаагийн сонгууль хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийх болон коронавирусийн халдвар хамгааллын дэглэмийн дагуу зохион байгуулагдаж буй онцлогтой байна.
СЕХ-оос халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаад иргэд ам сайтай байна. Үүнээс гадна СЕХ-оос энэ удаагийн сонгуульд ирцийн мэдээг шинэ программ хангамжаар нэгтгэж байгаа бөгөөд нийслэл болон аймгийн төвүүдийн 718 хэсэг цаг тутамд мэдээгээ программд илгээж байгаа аж.
Залуучуудын зүгээс “Залуус аа, сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Саналаа заавал өгөөрэй гэж уриалмаар байна. Эдийн засаг ийм хэцүү үед саналаа өгч, дахин сонгууль болгуулахгүйн тулд анхаарах хэрэгтэй. Улсынхаа төлөө бид л сонгуулиа өгөхгүй бол хэзээ ч өөрчлөгдөхгүй. ” гэдгээ илэрхийлж буй.
Мөн сонгогчийн лавлах 1800-2800 дугаар 08:00-20:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй.
Эрхэм сонгогч та сонголтдоо хариуцлагатай хандаж, сонголтоо хийгээрэй.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|