Гэрийн тусгаарлалтад буй иргэд зөөврийн хайрцгаар санал өгөх боломжтой

2021 оны 6 сарын 03

Arslan.mn

Коронавирусний халдварын улмаас гэрийн тусгаарлалтад байгаа иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх боломжтой.

Эдгээр иргэд энэ сарын 5-ны дотор харъяа хэсгийн хороондоо хүсэлт гаргах шаардлагатайг СЕХ-ноос мэдээлэв. Тус хорооноос коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй болон тусгаарлагдсан иргэд, дайчлагдан ажиллаж буй алба хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд, бусад этгээдийн саналыг зөөврийг битүүмжилсэн хайрцгаар авах зохион байгуулалтыг хийж байна. 

Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 4300 гаруй хүн байна. Зөөврийн битүүмжилсэн саналын  хайрцгаар санал авах ажлыг энэ сарын 8-ны 9.00-20.00 цагт орон даяар зохион байгуулна. 

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627464
0 эможи

keyboard_arrow_up