Г.УЯНГА : 7-р сарын 1-ний үймээн самуунаас Д.Энхбат цэвэрхэн бултах гэж үзэхийг хараад гутамшигтай санагдсан
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа явагдаж буй энэ өдрүүдэд иргэд, олон нийт нэр дэвшигчидтэй холбоотой санал бодол, сэтгэгдлээ өөр, өөрийн цахим хуудаснаа илэрхийлсээр байгаа билээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Г.Уянга өөрийн сошиал хуудаснаа ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатын талаар сэтгэгдлээ бичжээ.
Тэрээр "Д.Энхбатыг дэмжиж болно л доо, гэхдээ нэг л сэтгэлд хүрэхгүй байгаа юм. 7-р сарын 1-ний үймээн самууны дараа таван хүний үхлийг Магнай, Батзандан хоёр руу улайм цайм чихээд өөрөө цэвэрхээн бултах гэж үзэхийг харах ч бас л гутамшигтай байснаас тэр. Тэр дүр зураг сэтгэлд үлдчихээд мартагдаж өгөхгүй нь яршигтай. “Яахав дээ, хүнд хэцүү амьдрал туулсан, хэлмэгдлийг биеэрээ үзсэн хүн гаргаж болох л араншин шүү дээ...” гэж Ганаа ах маань зөөллөдөг байлаа. Тэр тогтсон зөв нийгэмд бол хэрэгтэй хүн байх. Харин буруу нийгмийг өөрчилж чадах хүн бол биш" гэжээ.
Нэр дэвшигч Д.Энхбатын хувьд 2008 оны 7-р сарын 01-ний үймээн самуунд голлох байр суурьтай оролцож байсан боловч өөрөө энэ талаар бүрхэг хариулт өгдөг билээ.