“17:00 цагийн байдлаар гадаад дахь иргэдийн 39.8% нь саналаа өгөөд байна. БНАСАУ-аас санал өгөх боломжгүй болсон“

2021 оны 5 сарын 30

Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад оролцох ажиллагааг зохион байгуулах чир үүрэг бүхий 45 Салбар комиссыг байгуулсан юм.

Arslan.mn

Гэвч “Ковид -19” вирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНАСАУ улсын хилээ бүрэн хаасны улмаас Пёньян дахь Салбар комисс санал авах ажил зохион байгуулах боломжгүй болсон.

Харин  бусад 44 Салбар комисс сонгогчдын санал санал авах ажиллагааг өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлж,  хэвийн үргэлжилж байна. 

Санал авах эхний өдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг /Улаанбаатарын цаг/-ийн байдлаар саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7,394 сонгогчийн 39.8 хувь буюу 2,082 сонгогч саналаа өгөөд байна. Үүнд: 

  1. Австралийн Холбооны Улсын Канберра хот дахь Салбар комисст  –  495  сонгогч (64.5 хувь)
  2. Тайландын Хаант Улсын Бангкок  хот дахь Салбар комисст  –  22  сонгогч (27.8 хувь)
  3. ХБНГУ-ын Берлин  хот дахь Салбар комисст  –  35  сонгогч (8.5 хувь)
  4. БНКиргиз Улсын Бишкек  хот дахь Салбар комисст  –  10  сонгогч (45.5 хувь)
  5. БНХАУ-ын Бээжин хот дахь Салбар комисст  –  68  сонгогч (81 хувь)
  6. БНПУ-ын Варшав хот дахь Салбар комисст – 26 сонгогч (81 хувь)
  7. БНАЛАУ-ын Вьентьян хот дахь Салбар комисст – 30 сонгогч (100 хувь)
  8. Кувейт Улсын Эль-Кувейт хот дахь Салбар комисст – 7 сонгогч (100 хувь)
  9. ОХУ-ын Москва хот дахь Салбар комисст – 47 сонгогч (40.9 хувь)
  10. Беларусь Улсын Минск хот дахь Салбар комисст – 8 сонгогч (40 хувь)
  11. БНКазахстан Улсын Нур-султан хот дахь Салбар комисст – 15 сонгогч (75 хувь)
  12. БНФУ-ын Парис хот дахь Салбар комисст – 11 сонгогч (13.1 хувь)
  13. БНЧУ-ын Прага хот дахь Салбар комисст – 35 сонгогч (16.6 хувь)
  14. БНБолгар Улсын Софи хот дахь Салбар комисст – 35 сонгогч (16.6 хувь)
  15. БНСУ-ын Сөүл хот дахь Салбар комисст – 349 сонгогч (32.4 хувь)
  16. Швед Улсын Стокгольм хот дахь Салбар комисст – 66 сонгогч (28.3 хувь)
  17. БНСингапур Улсын Сингапур хот дахь Салбар комисст – 32 сонгогч (49.2 хувь)
  18. Япон Улсын Токио хот дахь Салбар комисст – 429 сонгогч (51.7 хувь)
  19. БНСВьетнам Улсын Ханой хот дахь Салбар комисст – 25 сонгогч (92.6 хувь)
  20. Швейцарын Холбооны Улсын Женев хот дахь Салбар комисст – 44 сонгогч (27.7 хувь)
  21. БНТурк Улсын Истанбул хот дахь Салбар комисст – 24 сонгогч (14.2 хувь)
  22. Япон Улсын Осака хот дахь Салбар комисст – 75 сонгогч (62 хувь)
  23. БНТува Улсын Кызыл хот дахь Салбар комисст – 21 сонгогч (100 хувь)
  24. ОХУ-ын Улаан-Үд хот дахь Салбар комисст – 33 сонгогч (33.7 хувь) 
  25. ОХУ-ын Иркутск хот дахь Салбар комисст – 23 сонгогч (51.1 хувь) 
  26. БНХАУ-ын Хөх хот дахь Салбар комисст – 18 сонгогч (30 хувь) 
  27. БНХАУ-ын ЗЗОБ Хонг Конг дахь Салбар комисст – 15 сонгогч (65.2 хувь) 
  28. БНХАУ-ын Шанхай хот дахь Салбар комисст – 15 сонгогч (45.5 хувь)
  29. БНХАУ-ын Эрээн хот дахь Салбар комисст – 29 сонгогч (35.4 хувь)
  30. БНСУ-ын Пусан хот дахь Салбар комисст – 47 сонгогч (30.5 хувь)
  31. БНХАУ-ын Манжуур хот дахь Салбар комисст – 6 сонгогч (100 хувь) тус тус саналаа өгөөд байна. 

Брюссель, Лондон, Ром, Вена, Гавана, Дели, Каир зэрэг Салбар комиссоос мэдээ хараахан ирж амжаагүй байна. 

Орон нутгийн цагийн бүсээс шалтгаалан Вашингтон, Нью-Йорк, Сан-Франциско, Оттава дахь Салбар комиссуудад санал авах ажиллагаа удахгүй эхэлнэ. 

Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа хотын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

 

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627366
0 эможи

keyboard_arrow_up