ДОРНОГОВЬ : У.Хүрэлсүх хэлсэн л бол хийдэг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Дорноговь аймгийн иргэдтэй уулзлаа. Дорноговь аймгийн хувьд нэр дэвшигчийг халуун дотноор хүлээн авч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн юм.
У.Хүрэлсүхийн хувьд Дорноговьчууддаа хандан хэлсэн үгэндээ " Ард түмэн сул дорой төртэй байх гэж саналаа өгдөггүй юмаа. Харин төр шиг төртэй байх юм сан гэж, сүслэж саналаа өгдөг ард түмэн. Хүчирхэг төртэй улс ард түмнийхээ, улсынхаа баялагийг хууль бусаар алддаггүй юм. Төр нь сулраад ирэхээр өмч, хөрөнгөө хууль бусаар алддаг. Тиймээс бид алдсан байгалийн баялагаа буцааж авч чадсан. Үүний үр дүнд цар тахлын хүнд үед айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын ус, дулаан, цахилгааны мөнгийг "Эрдэнэт үйлдвэр" 100 хувь хариуцан төлж байна. Монгол хүн бүр байгалийн хишгээсээ хүртэх учиртай" хэмээн онцоллоо.
Дороговьчуудын хувьд У.Хүрэлсүхийг хэлсэн л бол хийдэг манлайлагч хэмээн саналаа илэрхийлж байв.