ФОТО: “Ардчилсан Монгол“ уриатай АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ үнэмлэхээ гардан авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. Ингэснээр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаа юм.
Тэрбээр үнэмлэх гардаж авах үеэрээ "Өнөөдрийн сонгууль бол туйлын хариуцлагатай сонгууль. Хэн нэгэн хувь хүнийг сонгох биш Монголын төрийг тогтвортой, аливаа эрсдэлгүй байх сонголтыг хийнэ. СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна.
СЕХ хууль дээдлэх үүргээ шударгаар биелүүлнэ гэж итгэж байгаа учраас нэрээ дэвшүүлсэн" гэдгийг хэлж байв. С.Эрдэнийн хувьд Ардчилсан намаа зарчим дээр нь авч үлдэх, урвасан шарвасан нөхдүүдийг үзэл санаагаар нь нэгтгэх, дотоод хагаралыг эцэслэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй намын дарга юм.
Эх сурвалж: гэрэл зургийг mpa.mn
|