У.Хүрэлсүх “Баялагтаа эзэн Монгол“, С.Эрдэнэ “Дарангуйлалгүй Монгол“, Д.Энхбат “Монгол чадна“ уриагаар өрсөлдөнө
2021 оны 5 сарын 24
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна.
- МАН-аас нэр дэвшиж буй У.Хүрэлсүх "Баялагтаа эзэн Монгол",
- АН-аас нэр дэвшиж буй С.Эрдэнэ "Дарангуйлалгүй Монгол",
- "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат "Монгол чадна" уриатайгаар сурталчилгаагаа эхлүүлж байна.
Хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжлэх бөгөөд зургаадугаар сарын 8-ны 00.00 цагаас өмнө зогсоох ёстой.
Улмаар Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт зургаадугаар сарын 9-нд 07.00-22.00 цагт болох юм. Харин гадаад улсад оршин суугаа иргэдийн саналыг тавдугаар сарын 30, 31-нд, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх иргэдийн саналыг зургаадугаар сарын 8-нд авна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
2
1
1
627234
7 эможи
Irgen
2021-05-24 19:11
Казакстан улсын Ерөнхийлөгч Нурсултан назарбайв 98.2% гэж сонгуулд сонгогодж байсан энэ жил Монгол улсд Хүрэлсэх тэгж сонгогдох байхаа
Зочин
2021-05-24 12:39
Өвчин их байхад эд нарыг хэн сонгох вэ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс