У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчөөр сонгогдвол хүн биш хууль засагладаг төртэй болно

2021 оны 5 сарын 24

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа. 

Үнэмлэхээ гардан авсны дараа У.Хүрэлсүх үг хэлэхэдээ "Надад асар их хариуцлага үүрүүлж нэр дэвших боломжийг олгосон та бүхэнд чинь сэтгэлээсээ талархаж байна. Энэ бол маш хариуцлагатай үйл хэрэг. Сонгуульд нэр дэвшигч нартаа амжилт хүсье. Ерөнхийлөгчийн сонгуулийг олон улсад маш анхааралтай ажиглаж байна.

Тийм учраас энэ удаагийн сонгуулийг ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөнөөр явуулъя гэж хэлмээр байна.

Цар тахлын үед сонгуулийн зардлыг хэмнэж аль болохоор хэмнэлттэй сонгууль зохион байгуулахыг бусад нэр дэвшигчид анхааралдаа авах байх. Ерөнхийлөгч гэдэг бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг.

Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол хууль бус шударга бус тогтолцоог таслан зогсооход анхааран тавьж ажиллана.

Хүн биш хууль засагладаг төртэй болно. Хоёрдугаарт хүний эрх эрх чөлөөг хадгалах парламентын тогтолцоог улам бэхжүүлэхийн төлөө анхааран ажиллана.

Монгол Улс бол нэгдмэл нэг улс. Ардын намын Ардчилсан намын Монгол Улс гэж байхгүй.

Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэдлийг нүдний цөцгий мэт сахин хамгаална. Ард түмний эв нэгдлийг сахин хамгаалах нь Ерөнхийлөгчийн тэргүүн эгнээний үйл хэрэг.

Монголын иргэн болгон байгалийн баялгаас ижил тэгш хүртэж байх ёстой. Тийм учраас байгалийн баялгийн үндэсний санг үүсгэн байгуулж иргэддээ баялгийг тэгш хуваарилна. Дараа нь гадаад бодлого. НҮБ болон бусад олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг бэхжүүлэхийн төлөө хичээн ажиллана.

Хүчирхэг Монгол Улсыг байгуулахын тулд Засгийн газар, УИХ-тай хамтран ажиллана. Цар тахлыг даван туулахын тулд Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газар, УИХ-тай хамтран ажиллана" гэдгийг онцлов.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
69
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
5
627231
100 эможи

nohuuk
2021-05-30 00:35
Dandaa yltan euktei baih n mongolchuudiin tavilan yumdaa.
Ард
2021-05-30 00:34
хадгаламж банкны 14 тэрбумаар казинодсон тэнсэх ялтай хүн шүү дээ
Иргэн
2021-05-27 09:46
Аа мэдэхгүй
Zochin
2021-05-26 16:47
Haragdaach
zochin
2021-05-26 13:43
demjij bn
иргэн
2021-05-24 16:57
Поп жүжигчин
Ssixaa saiz
2021-05-24 16:44
Demjij bn
хэхэ
2021-05-24 14:55
Ард түмэн чамд ийм эрх олгоогүй, хүмүүсийг саналыг худалдаж авахаар 100000 тарааж байгаа сурагтай, тийм байж шударга ёс гэж ярихаа больж үз
Хүрэлсүх өөрөө хууль зөрчигч
2021-05-24 12:35
Төрөөс төрсөн тэрбумтан, авигачин Хүрэслсүх. МАН-д өөр хүн алга уу ??? Бүгд авилгачид уу ??
Зочин
2021-05-24 11:15
Ккккк тавчиктай 1хүн ирвэл улсаа хаяаад зугатах уу?
У.Хүрэлсүх

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up