Ерөнхийлөгчийн сонгуулийн САНАЛЫН ХУУДСЫГ өнөөдрөөс хэвлэж эхэллээ
Өнөөдрөөс эхлэн ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх иргэдийн саналын хуудас хэвлэж байна. Эхний ээлжийн саналын хуудсыг маргаашнаас гадаадад санал авах гадаадын дипломат төлөөлөгчийн газар руу явуулах юм байна. Учир нь гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд тавдугаар сарын 30, 31-нд саналаа өгөх юм.
Гадаадын 30 улс, 45 төлөөлөгчийн газарт саналаа өгөхөө илэрхийлж 7398 хүн бүртгүүлжээ.
СЕХ-ны Сонгогчийн боловсрол, сургалтын төвийн ахлах референт Т.Гүенбаатар “Бэлтгэл ажлын хүрээнд саналын хуудас хэвлэн, маргаашнаас эхлэн Европын холбооны 14 улсад саналын хуудсыг нь хүргүүлж эхэлнэ” гэлээ.
УБЕГ-ын мэдээлснээр 2 сая 160 мянга 544 сонгогч Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө. Үүнээс орон нутагт 1, 1 сая сонгогч, нийслэлд 1 сая 50 мянган сонгогч санал өгөх юм.
Саналын хуудас 3 хоногийн өмнө хэсгийн хороонд очсон байх ёстойгоос эхлээд холын аймгийн саналын хуудсыг хүргүүлдэг байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн ХУАНЛИ эндээс орж үзнэ үү.