Сонгогчийн лавлах утас 1800-2800 ажиллаж эхэллээ

2021 оны 5 сарын 12

Сонгогчдын нэрийн жагсаалт, санал авах байрны байршил, саналаа хэрхэн өгөх талаар болон сонгуулийн хууль тогтоомжтой холбоотой бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой. 

Сонгох эрхээ эдлэхэд тань туслалцаа үзүүлэх 1800-2800 сонгогчийн лавлах утас ажиллаж байгааг СЕХ-ноос мэдээллээ.

 

Сонгогч та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ заавал шалгахыг зөвлөлөө. https://election.burtgel.gov.mn 

Гадаад улсад байгаа монгол иргэд тавдугаар сарын 30, 31-нд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт монгол орон даяар 2021 оны 6 дугаар сарын 9-нд явагдана. Энэ өдөр бүх нийтээр амрах хуулийн зохицуулалттай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626840
0 эможи

keyboard_arrow_up