СОНГУУЛЬ: Гадаадын 30 улс 45 төлөөлөгчийн газарт Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авна

2021 оны 4 сарын 21

 

Arslan.mn

Гадаад улсад байгаа иргэд өчигдрөөс эхлэн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтээ илгээж эхэлсэн. Ирэх сарын 09-нийг дуустал өөрийн байгаа улсын Дипломат төлөөлөгчийн газарт сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлэх юм. Ингэснээр гадаад улсад саналаа өгөх иргэдийн нэрийг Монгол Улсад бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасна.  Сонгуульд оролцох хүсэлтээ өөрийн биеэр, шуудангаар, факсаар, цахим шуудан гэхчилэнгээр бүртгүүлэх ч саналыг заавал өөрийн биеэр очиж өгнө. 

Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг  тухайн дипломат төлөөлөгчийн газар тавдугаар сарын 25-ны өдрөөс өмнө өөрийн байранд ил тавьж, цахим хуудсанд байршуулан сонгогчдод өөрийн мэдээлэлтэйгээ танилцах боломжоор хангах юм байна. 

Гадаадад байгаа иргэдээс тавдугаар сарын 30, 31-нд хоёр өдөр санал авна.  2017 онд зохион байгуулсан ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсаас санал өгөх нэрийн жагсаалтанд 7209 хүний нэр бичигджээ. Үүнээс  2676 хүн санал өгсөн буюу ирц 37,12 хувьтай байжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625838
0 эможи

keyboard_arrow_up