“Ж.Эрдэнэбатад УИХ-ын гишүүний үнэмлэхийг өөрт нь өгнө“
2020 оны 6 сарын 29
Өнөөдөр УИХ-ын гишүүдийн үнэмлэхийг гардуулж өгөх ёслолын ажиллагаа төрийн ордны Их танхимд болсон.
УИХ-ын сонгуулийн 29 тойргоос сонгогдсон 76 эрхмийн 75-д нь УИХ-ын гишүүний үнэмлэхийг олгожээ.
Харин Ж.Эрдэнбат хоригдож байгаа тул үнэмлэхийг нь гардуулж өгөөгүй байна. Журмын дагуу УИХ-ын гишүүний үнэмлэхийг бие төлөөлөгчид нь өгдөггүй, заавал өөрт нь өгдөг аж.
Ж.Эрдэнэбатыг зургаадугаар сарын 12-нд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
3
2
618239
8 эможи
Зочин
2020-06-29 14:31
энэ сонгуульд хачин сонин юи их болж байна аа. Шоронгоос нэр дэвшинэ. хүн амын тоо бараг 5 саяд хүрэв. Тэгхээр бид чинь 3,2 саяуулаа биш 5 сая хөх Монгол болжээ. Нэг нөхөр баахан саналын хуудсыг хувийн машинаараа зөөж явах юм. Ямар ч учиртай юм бүү мэд.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс