Ч.Содномцэрэн: 76 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай ТОГТООЛ гаргалаа

2020 оны 6 сарын 26

Arslan.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн талаар мэдээлэл хийж байна.

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль хуулийн дагуу ХҮЧИН ТӨГӨЛДӨР боллоо

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн  "Монгол улсын их хурлын 2020 оны сонгуулийг сум дүүргийн 330 сонгуулийн хороо, 2,070 хэсгийн хороо, мэдээлэл технологийн 27 баг зохион байгуулж, нийт 1,772 албан хаагч ажиллалаа. Хамтран ажиллаж хоёргүй сэтгэлээр зүтгэсэн төрийн албан хаагчиддаа баярлалаа. 

13 нам, дөрвөн эсвэл 121 бие даагч нийтдээ 606 нэр дэвшигч хуулийн хуагцаанд сонгуулийн сурталчилгаа хийж дууссан. 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 2 сая 3 мянга 669 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 895 сонгогч буюу нийт сонгогчдын 73.65 хувь нь сонгуульд оролцож саналаа өглөө. 

Хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо. Сонгуульдаа идэвхтэй оролцсон нийт ард иргэддээ баярлалаа.

Санал хураалт дууссаны дараа 2,070 хэсгийн хорооны 41 хувь нь хяналтын тоолллого хийсэн бөгөөд тооллогын дүн зөрүүгүй гарлаа.

УИХ-ын гишүүнээр сонгогдсон 76 гишүүний үнэмлэхийг Даваа гарагт Төрийн ордонд 10:00 цагт гардуулна.

МАН-62, АН-11, Та бидний эвсэл-1, Бие даагч-1, Зөв хүн электорат эвслээс-1 нэр дэвшигч тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдсон дүн гарлаа.

Сонгогдсон гишүүдийн 63 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй байна.

Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар нийт 76 нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргалаа." гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
2
angry an post
12
618174
50 эможи

Мцэцэг
2020-06-29 10:09
Со минээ гөлөг арчаагүй доройгоо нүүр царайгаар барахуу хүсээгүй үйлдлээрээ харуулсаар байхуу? Шууд мэдэгдэл хийгээд булхайг илчлээд эр зориг гаргаад буугаач. Хүмүүс хараад л гөлгийг чинь мэдээд бна. Өинөөс чинь ичихийн новшоо
Зочин
2020-06-28 16:31
СЕХ-оог огцруул.Булхайн эзэд.
Зочин
2020-06-27 21:41
Өө нэг иймэрхүү. Өнчин ард шударга зовлонт амьдралыг элээх хүч байна уу. Өлсөглөн ард олон 4 жилийн хэдийг нь хоолтой өгөрөөх вэ. ӨөдөлдөггүйГундуй амьдралтай х
Иргэн
2020-06-27 16:26
Сонгуулийн хороог бүрэн бүрэлдэхүшнээр нь хар машинтай хал .СЕХ-ны нөхдийг төрийн албанд томилж үл болохгүй.хар машиныг Ж.Мөнхбат гишүүнээр шатаалгах хэрэгтэй хэрүүлийн бузартай хог байна.
Зочин
2020-06-27 15:58
Сонгуулийн хороо биш Н.Энхбаяр. Э.Батүүл. Батзандан нар л ард түмнийг талцуулах гээд л байна уу даа
Zochin
2020-06-27 15:55
Сонгуулийн хороо сайн ажилласан харин АН 7 сарын 1 нээ санаад байгаа юм байлгүй дээ нэг удаа гэмээ бусадруу түлхэж чадсандаа эрдээд байгаа юм уу даа
Зочин
2020-06-27 15:39
Ажлын гүйцэтгэл муу, ард түмнийг эргэлзүүлж талцуулсан учир суудлаа тавьж өг
ББ
2020-06-27 10:36
Ажлаа муу хийж ард түмний дунд эргэлзээ үүсгэсэн тул та сайн дураараа огцорно уу.
Зочин
2020-06-27 09:12
чи удагүй дээлээ нөмөрнө.энэ ч биш хэд хэдэн сонгууль будилантуулсан.шоронд бгаа хүнд үнэмлжх өгсөн,хэргэн цайраад сонгуульд өрсөлдөх хүнд үнэмлжх өгөхгүй монголын ахд түмэнээр дураараа тоглосон чамд хатуу хариуцлага тооцох бх
Зочин
2020-06-27 08:10
Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч байна. Иргэдийн сонголтоо хүндэтгэх нь зөвөө. МАН энэ 4 жилд амласан амлалтаа биe лүүлэхийн төлөө ажиллана гэдэгт итгэж байнаа
Зочин
2020-06-27 07:43
Мөнгө авчихаад уурлаад байгаа юм уу өгсөнгүй гээд байгаа юм болов уж
Ганбат
2020-06-27 07:16
Энэ сонгууль хуулийн дагуу шудрага явагдлаа.Ард түмний сонголтыг хүн бүхэн хүндэтгэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй .Улс орон маань цэцэглэн хөгжих болтугай
Н.Оюунцэцэг.
2020-06-27 02:12
2020 оны сонгууль сурталчилгааны ажлаас эхлэн тайван, бүх нам эвсэл ном журмаараа явагдаж өнгөрлөө. Ард түмний итгэл сэтгэлээрээ өгсөн санал хүчинтэй.Иймд сонгууль дахих хэрэггүй.Ард иргэдийн санал хүчинтэй байх ёстой. Бидний хүсэн хүлээсэн сонгууль байлаа.2016 онд манай СХД-т маш их бүтээн байгуулалтын ажил хийгдсэн.Энэ 2020-2024 онд ианай дүүрэг их хөгжлийн бүтээн байгуулалтын жил болно.100 жилийн түүхт МАН-ыг дэмжиж олон хүэ санал өгснийг хүлээг өвахын Монгол Улсын Ерөнхийлөгч х. Баттулга, мөн сонгуулийн хороо хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэн
2020-06-27 01:36
Монгол Улс болон Монгол хүний эсрэг хийсэн үйлдэл бүхнийг чинь үр удам чинь хэдэн үеээрээ төлнө гэдгийг үргэлж санаж яваарай!!!
Зочин
2020-06-26 20:50
Ene shudraga bus vildlee bolichih l doo...uchnuun say $ r ni am hamar hodoodiig ni dvvrgej dee huurhii
1111
2020-06-26 20:49
ene songuuliin erunkhii khoroo yagaad yaraad bga yum be nam evselvvd medegdel khiigeed baigaa yum shig bn
Баясгалан
2020-06-26 19:16
Ерөгхийлөгчөө энэ тогтоолыг буцаахыг шаардаж байна
Иргэн
2020-06-26 18:31
новшоо хууль илт зөрчсөн нөхдүүдийн толгойг илээд байх юмуу. Нэг мөсөн ахиухан мөнгө өгсөн улсуудыг сонго гэж байгаа юм байна л даа
keyboard_arrow_up