Баянгол дүүрэгт Х.Ганхуяг, Ж.Ганбаатар, С.Одонтуяа нар ялалт байгууллаа
2020 оны 6 сарын 25
УИХ-ын 2020 оны сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарсан бөгөөд МАН одоогоор 62 суудал авах нь тодорхой болоод буй.
Сонгуулийн ерөнхий хорооны самбар дээр 03:00 цагийн байдлаар харуулсан дүнгээр Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Бага хурлын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, АН-аас нэр дэвшсэн тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нар сонгогдлоо.
Х.Ганхуяг 50073, Ж.Ганбаатар 48624, С.Одонтуяа 27143 санал авч сонгогдлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
618135
3 эможи