Дорнод аймагт Х.Болорчулуун, Ц.Сэргэлэн нар ЯЛАЛТ байгууллаа
2020 оны 6 сарын 25
УИХ-ын 2020 оны сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарсан бөгөөд МАН одоогоор 62 суудал авах нь тодорхой болоод буй.
Сонгуулийн ерөнхий хорооны самбар дээр 03:00 цагийн байдлаар харуулсан дүнгээр УИХ-ын сонгуулийн долоодугаар тойрог, Дорнод аймагт МАН ялалт байгуулав.
Тодруулбал, тус тойрогт МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан Ц.Сэргэлэн нар сонгогдлоо.
Тус тойрог нь 52 мянган сонгогчтой бөгөөд 16 нэр дэвшигч өрсөлджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618134
0 эможи