СЕХ: Улсын хэмжээнд бүртгэгдсэн 2,003,969 сонгогчоос 1,475,895 хүн санал өгсөн

2020 оны 6 сарын 25

Сонгуулийн санал хураалтын үр дүнгийн талаар Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээлэл хийж байна.

Arslan.mn

УБЕГ-ын дарга Б.Баасандорж “УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын ирц 73.64 хувьтай явагдаж дууслаа.

Тодруулбал,

  • Нийслэлийн хэмжээний 896,378 сонгогч бүртгэгдсэнээс 657,159 хүн санал өгч 73.31 хувьтай,
  • Аймгийн хэмжээний 1,107,591 сонгогч бүртгэгдсэнээс 818,516 хүн санал өгч, 73.90 хувьтайгаар санал хураалт явагдсан байна.

Ингээд улсын хэмжээнд бүртгэгдсэн 2,003,969 сонгогчоос 1,476,475 хүн санал өгч, сонгуулийн ирц 73.64 хувьтай байлаа.

Одоогоор Ховд аймгийн 69 дүгээр хэсгийн хорооны мэдээ ирээгүй байна. Гэхдээ аймгийн хэмжээнд сонгуулийн ирц нь хүрсэн. Үүнийг маргааш эцсийн байдлаар танилцуулна” гэсэн юм.

"Сонгуулийн дүнг СЕХ маргааш нэгтгэж, тогтоол гаргана"

Arslan.mn

СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн “2000 оноос хойш буурч байсан ч энэ жил 70 гаруй хувийн ирцтэйгээр саналаа өглөө. Иргэд ингэж маш идэвхтэй оролцсонд СЕХ-ны даргын хувьд талархаж байгаагаа илэрхийлье.

Сонгуулийн дүнг СЕХ маргааш нэгтгэж, тогтоол гаргана.

УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүст үнэмлэхийг нь гардуулах бөгөөд түүний дараа УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг ерөнхийлөгчид өргөн барина.

Одоогоор 29 санал авах байрнаас эцсийн мэдээлэл орж ирээгүй байна. Бидний тооцож байгаагаар маргааш өглөө гэхэд мэдээлэл ирж, тодорхой болно” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618126
1 эможи
keyboard_arrow_up