Булган аймгийн сонгогчдын 25,21 хувь саналаа өгчээ

2020 оны 6 сарын 24

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 4-р тойрог буюу Булган аймагт энэ удаагийн ээлжит сонгуулийн санал хураалт хууль, журмын дагуу хэвийн үргэлжилж байна гэж аймгийн сонгуулийн хороо мэдэгдлээ.

Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 25,21 хувь буюу 10306 сонгогч саналаа өгөөд байна. Нийтдээ 40877 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн юм. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 612 сонгогчийн санал авчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618120
0 эможи
keyboard_arrow_up