СОНГУУЛЬ: УИХ-ын энэ удаагийн сонгуульд 18-24 насны 324 мянган иргэн саналаа өгнө
ҮСХ-ны мэдээллээр Монгол Улсад бүртгэлтэй 3.3 сая иргэний 2.1 сая гаруй нь сонгуулийн насных байна.
Улсын хэмжээнд энэ оны 6 дугаар сарын 23-ны байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад 2.000.624 иргэн бүртгэгджээ. Үүнээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.7-д заасны дагуу “Түр хасав” тэмдэглээтэй 130:747 сонгогч бүртгэгдээд байна.
Сонгуульд оролцож санал өгөх нийт иргэдээс 18-24 насны 324 мянга гаруй, 25-45 насны 1 сая орчим, 45-аас дээш насны 740 мянган иргэн байна.
2016 оны УИХ-ын сонгуульд сонгогчдын 47 хувь 11-15 цагийн хооронд санал өгч байжээ.
Ирцийн хувьд ҮСХ-ноос мэдээлснээр 2016 оны УИХ-ын сонгуульд 18-25 насны сонгогчдын 50.8 хувь, 25-30 насныхны 65.2 хувь, харин 60-аас дээш насны иргэдийн 97 хувь идэвхтэй оролцож, саналаа өгч байв. 2016 онд сонгогчдын 47 хувь 11-15 цагийн хооронд санал өгч байжээ.