Б.Оюумаа: Одоогоор хэдэн хүнээс санал авсан талаарх мэдээллийг өгөх боломжгүй

2020 оны 6 сарын 23

Arslan.mn

СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа өнөөдөр (2020.06.23) мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Явуулын хайрцгаар санал авах ажил эхэлсэн. Одоогоор хэдэн хүнээс санал авсан талаарх мэдээллийг өгөх боломжгүй байна. Маргааш 12:00 цагаас СЕХ-ны мэдээлэл дээр нэгдсэн тоо баримт хэлэх боломжтой. Санал хураалтын өдөр аль болох эрт саналаа өгөөрэй гэж иргэдэд зөвлөмөөр байна. Учир нь энэ жилийн сонгууль өндөржүүлсэн бэлэн байдлын үед явагдаж байгаа тул иргэд хоорондын зай барих, гар ариутгах, маск, бээлий зүүлгэх зэргээс эхлээд цаг нэлээд орно." гэлээ.

Өнөөдөр иргэн Л.Наранбаатарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг Дээд шүүх гаргасан. Харин энэ шийдвэрийг СЕХ биелүүлэх эсэхийг тодруулахад "Шүүхийн шийдвэр албан ёсоор ирээгүй байна. Албажаад ирэхээр СЕХ-ны гишүүд хуралдаж байж шийдвэр гарна. Би энэ асуудалд хариулах боломжгүй" гэсэн тайлбарыг өгсөн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618094
0 эможи
keyboard_arrow_up