ШИНЭ эвслийн удирдлагуудыг байлцуулан санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг дахин шалгав

2020 оны 6 сарын 22

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалтад ашиглах сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг шалган турших ажлыг 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагаас орон даяар шалгах ажил хийгдлээ.

Энэ ажлын үеэр шалгалтын явцад зарим нэг хэсэг дээр хариуцсан ажилтны хариуцлага алдсанаас болж санал тоолох төхөөрөмж үр дүнг алдаатай тооцоолж байна гэсэн гомдлыг сонгуульд оролцож буй нам, эвслийн зүгээс тагнуулын байгууллагад болон Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан юм. 

Уг гомдлын мөрөөр шуурхай шалгалт явуулж гомдол гаргасан ШИНЭ эвслийн удирдлагууд, албаны холбогдох хүмүүсийг байлцуулан санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг дахин шалгалаа.

Шалгалтыг ШИНЭ эвслийн удирдлагуудын хүсэлтээр өөрсдийнх нь сонгосон хэсэгт очиж шалгалтыг хийхдээ дараах зарчмаар хийжээ. Уг ажилд оролцсон нам, эвслийн ажиглагчдаар 15 ширхэг туршилтын саналын хуудсанд тэмдэглэгээ хийлгэн төхөөрөмжүүдэд уншуулж, гарсан үр дүнг дахин хяналтын тооллого хийж, гараар тоолон нийт оролцсон хүмүүсээр төхөөрөмжийн үр дүн санал тоолох төхөөрөмжийн үр дүнтэй таарч байгаа тухай тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

Санал тоолох төхөөрөмжийг ажиллуулж эхлэнгүүт тэг тайлан хэвлэж ажиглагчдад өгдөг бөгөөд дараа нь саналын хуудсуудыг төхөөрөмжид уншуулан санал хураалт дуусмагц төхөөрөмжийн тайлангийн хуудсыг нийт ажиглагчдад өгсний дараа төхөөрөмжийн дүнг төв серверт дамжуулдаг. 

Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа санал тоолох төхөөрөмж нь олон төрлийн цаасан баримт үлдээдэг учир ямар нэгэн гомдол гарсан тохиолдолд шалгалт хийх боломжтойгоороо давуу юм. 

 


Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618018
0 эможи
keyboard_arrow_up