Сонгуулийн сурталчилгааг өнөөдөр 23:59:59 цагаас өмнө зогсооно
2020 оны 6 сарын 22
Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцогч нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн сурталчилгааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39.1-д зааснаар санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас /2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 23:59:59/ өмнө зогсоох үүргээ хэрэгжүүлж, сонгуулийн сурталчилгааны талаарх аливаа мэдээлэл нийтлэхгүй байх, сурталчилгааны хугацаанд нийтэлсэн нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааг устгах эсхүл хязгаарлах арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдэж байна.
- Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд
- Цахим орчны үйлчилгээ эрхлэгчдэд
Фэйсбүүк цахим хуудсыг түр хугацаанд идэвхигүй болгох ЗААВАР /Зааврыг файл хэлбэрээр татаж авах/
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
2020/06/19
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
618009
1 эможи