Дэд сайд Б.Батцэцэг саналын хуудас хэвлэж, 14 ТЭРБУМ ТӨГРӨГ халааслачихаад дэвшиж явна гэв үү
2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшиж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх ГУРВАН компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум, 259 сая төгрөг авсан баримтууд дэлгэгдсэн. Тэгвэл Дэд сайд Б.Батцэцэг хэвлэлийн зах зээлд төрийн өндөр албан тушаалаа ашиглан хэрхэн энгийн иргэд, аж ахуйн нэгжийн БОЛОМЖИЙГ хулгайлдаг талаар дахин нэг фактыг дэлгэсэн.
Тодруулбал, УИХ-д нэр дэвшигч Б.Батцэцэгийн “Монголын үнэт цаас, хэвлэл” ХХК сонгуулийн саналын хуудас хэвлэх ажил авахдаа ямар нэгэн тендерийн шалгаруулалтгүй, шууд ажлыг нь авсан гэх мэдээллийг эх сурвалжууд хэлэв. Харин ингэж УИХ-д нэр дэвшигчийн шууд хамаарал бүхий компани саналын хуудас хэвлэх нь эргээд сонгуулийг үнэн зөв, шударга явуулах зарчмыг хангаж чадах уу, ашиг сонирхлын зөрчил үүсэх гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна.
Энэ талаар “Монсудар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбат “Б.Батцэцэгийн компани сонгуулийн саналын хуудас хэвлэх ажилд ямар ч тендергүй шалгарсан. 2012 оноос хойших сонгууль бүр дээр ийн шалгарч, олон тэрбум төгрөгийн орлого олсон. Одоо дахиад л хэвлэнэ гэнэ. Арай дэндлээ. Намайг шүүхэд өгвөл өгөөсэй, Б.Батцэцэг саналын хуудас хэвлэж 14 ТЭРБУМ ТӨГРӨГ халааслачхаад дэвшиж явна.
Энэ асуудлаар СЕХ руу бичиг явуулсан. “Энэ компаниар хэвлүүлж болохгүй ээ” гэж. Хариу байхгүй. Тэгэхээр нь би долоон хоногийн өмнө СЕХ дээр өөрөө очсон, намайг оруулаагүй.
“Мөнхийн үсэг” Ерөнхийлөгчийн нөхөн сонгуулиар 2 тэрбум 885 сая 137 мянга 992 төгрөгийн орлого олсон. Арай дэндмээр байна аа. Аймаар том хуйвалдаан явж байна. Яах вэ” гэсэн. Бас хариу байхгүй. Тэгэхээр энэ юу хэлээд байна вэ. Би одоо үнэхээр гайхаж байна, Дэд Сайд гэж их л амархан ажил юм байна даа гэж. Телевизээр нэг сурталчилгаа явуулж байна лээ л дээ. Баахан айлчлал зохион байгуулдаг л ажилтай орлогч сайд юм уу даа. Тэгээд одоо төрийн ажлыг ингэж гялалзуулаад байна гэхээр сонин л байна. Одоо ч тэгээд сонин юм сонин биш болж дээ, гайхах хэрэггүй л болсон байна." гэж eguur.mn сайтад өгсөн ярилцлаганд дурджээ.