ФАКТ: Тендерчин Б.Батцэцэгийн компани САНАЛЫН ХУУДАС хэвлэхээр ТЕНДЕРГҮЙ шалгарчээ

2020 оны 6 сарын 13

Arslan.mn

2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгорт нэр дэвшиж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх ГУРВАН компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум, 259 сая төгрөг авсан баримтууд дэлгэгдсэн. Тэгвэл Дэд сайд Б.Батцэцэг хэвлэлийн зах зээлд төрийн өндөр албан тушаалаа ашиглан хэрхэн энгийн иргэд, аж ахуйн нэгжийн БОЛОМЖИЙГ хулгайлдаг талаар дахин нэг фактыг дэлгэж байна. 

УИХ-д нэр дэвшигч Б.Батцэцэгийн “Монголын үнэт цаас, хэвлэл” ХХК саналын хуудас хэвлэхээр болсон талаарх албан ёсны мэдээлэл өчигдөр цацагдлаа. “Монголын үнэт цаас, хэвлэл” ХХК саналын хуудас хэвлэх ажил авахдаа ямар нэгэн тендерийн шалгаруулалтгүй, шууд ажлыг нь авсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.

Сонгуультай жилд хэд хэдэн төрлийн бизнес рүү мөнгө ихээр урсдаг. Үүнээс хамгийн их хөрөнгө урсдаг нь хэвлэмэл материалын зардал байдаг.

Харин ингэж УИХ-д нэр дэвшигчийн шууд хамаарал бүхий компани саналын хуудас хэвлэх нь эргээд сонгуулийг үнэн зөв, шударга явуулах зарчмыг хангаж чадах уу, ашиг сонирхлын зөрчил үүсэх гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна.  

Дашрамд дурдахад, "Монголын үнэт цаас хэвлэл” ХХК 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг хэвлэж байсан бөгөөд УИХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшиж буй Б.Батцэцэгийн хөрөнгө орлогын мэдүүлэгт байгаа юм.

Arslan.mn

Б.Батцэцэг 2008 оноос хойш тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа бөгөөд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 29738ш хувьцаа, 52 хувийн ногдол ашгийг хүртдэг гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
4
617812
7 эможи

Зочин
2020-06-13 16:33
ѳѳ за за ѳѳр хэвлэлийн компани бдггүй юм уу нэр усын ѳѳрчилѳѳд биччих байхдаа манангийхан ѳѳртѳѳ л тохируулна шүү дээ сайн анхаралтай бай намубдын
Зочин
2020-06-13 15:15
Өрсөлдөгч компани нь бүх хүчин чадлаараа хэвлэхэд 20%....тэгээд яахуу?
keyboard_arrow_up