ХОМ: Кёкүшюзан Д.Батбаяр 3,000 үхэртэй, П.Анужин хурдан удмын 200 адуутай

2020 оны 6 сарын 03

Arslan.mn

Сонгуулийн хуулийн дагуу Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж буй 606 хүний хөрөнгө орлогыг Авлигатай тэмцэх газраас нийтэд ил болголоо. Тэндээс УИХ-ын сонгуульд  АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Кёкүшюзан  Д.Батбаяр болон МАН-аас 28 дугаар тойрогт буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч П.Анужингийн хөрөнгө орлогын мэдүүлгийг уншигч та бүхэнд сонирхуулъя.

Кёкүшюзан Д.Батбаярын эзэмшдэг компаниудын нэрийг жагсаавал нэлээд урт жагсаалт гарах нь дамжиггүй. Түүний өөрийн орлого 601 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 13.2 тэрбум төгрөг байна. Мөн тэрбээр нийт 70 тэрбум төгрөгийн үнэлгээтэй долоон үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг, 7.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай юм байна. 

Мөн Д.Кёкүшюзан Батбаярын хөрөнгө орлогын мэдүүлгээс хонь 300, үхэр 3,000, ямаа 200, хурдан удмын адуу 15-тай нь анхаарал татаж байна.

Харин  Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч П.Анужингийн хөрөнгө орлогын мэдүүлгийн тухайд  өөрийн орлого 390 сая төгрөг, гэр бүлийн нийт орлого 0 байна. Мөн тэрбээр нийт  90 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц нэг,  280 сая төгрөгийн үнэтэй Микроавтобус, Toyota, Alphard нэг, Toyota, Prius нэг, хурдан удмын 200 адуу,80 үхэр, 300 хонь ,100 ямаатай аж.
Мөн  520 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй бөгөөд  дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансанд 103 сая төгрөгийн хадгаламжтай байна.  Монголкино пикчерс ХХК 100 хувь  эзэмшдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
3
617540
8 эможи

Зочин
2020-06-05 18:59
Ийм их хөрөнгөтэй байж ард түмнээсээ хандив гуйхаасаа ичээчээ.
Арцат
2020-06-05 18:19
Гудамжны хүмүүс улс төрд хэрэггүй
Зочин
2020-06-04 15:12
Энэ сумо зүгээр , бизнесээ хий,чи төрд бсн,,юуч хийгээгүйг түм мэднэ боль цаашаа кк
Zochin
2020-06-04 00:02
Hurdan aduu, tusgai uulderiin uher, uran zurag met n une n hed boloh n medegdehgui zuil... Alsdaa hulgailsanaa nuuh uud mun uu
Зочин
2020-06-03 19:54
anujin bolieo. iimerhuu huuhnuud uls turd orohooroo bantan hutgahaas uur zuilgui.
Банзал Ануужин яаж баяжсан юм бэ
2020-06-03 18:16
яшкадаж олсон мөнгө уу
Бат
2020-06-03 17:07
Ануужин гишүүн болоод олох хөрөнгөө хурдан удмын адуугаар төлөөлүүлжээ нэг морь хэдээр үнэлж зараад ийм хөрөнгөтэй болсон гэх нь дэ
ХОМ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up