ХОМ: “Хамар” Т.Ганболд гадаадын банканд 3.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай
Сонгуулийн хуулийн дагуу Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж буй 606 хүний хөрөнгө орлогыг Авлигатай тэмцэх газраас нийтэд ил болголоо. Олны танил эрхмүүдийн хөрөнгө орлогыг мэдүүлгийн дунд УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж буй “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболдыг их л сонирхол татаж байна.
Т.Ганболдын өөрийн нийт орлого 146 сая төгрөг бөгөөд нийт 26 тэрбум төгрөгийн дөрвөн үл хөдлөх хөрөнгөтэй. Үүний сацуу дотоодын банканд 28 сая төгрөг хадгалуулсан бол гадаадын банканд 3.2 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшдэг байна.
Мөн 200 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй бөгөөд автомашингүй хэмээн мэдүүлжээ.
Дашрамд дурдахад найман жилийн өмнө “Алтан дорнод Монгол” компанийг ОХУ-ын иргэн Сергей Паушокоос худалдаж авсан Т.Ганболдыг өнөөдөр Монголд танихгүй хүн үгүй болжээ.